Энхтайваны гүүрний гэрэлтүүлгийн шон суурилуулалт, өнгө будгийн ажлууд үргэлжилж байна.
Нийслэлийн Засаг даргаас хөл хорионы үеийг ашиглан засвар үйлчилгээ, шугам сүлжээний ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосны дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Энхтайваны гүүрний 54 гэрлийн шонг шинэчлэх, иргэдийн амрах орчин бүхий 4 асрыг сэргээн засварлах, явган замыг засч халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэх резин бүрэлт хийх зэрэг ажлуудыг хийж байгаа аж. Мөн засварын ажлын хүрээнд автозамын хучилтыг 3 см бүтэн хуулж шинээр бетон хучилт хийж байна хэмээн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.