Засгийн газраас коронавирусийн эсрэг вакцины хоёр дахь тунг хийлгэсэн иргэддээ 50 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэснээ өчигдөр танилцуулсан билээ.
Тэгвэл вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн дансанд 50 мянган төгрөгийг шилжүүлж эхэлжээ. Иргэдийн гар утсанд “Вакциндаа хамрагдсан хариуцлагатай иргэн” гэсэн тайлбартай 50 мянган төгрөг өнөөдрөөс орж эхэлж байна.
Л.Баяр