Сүүлийн 24 цагт 12 хүн нас барсан байна. Нийтдээ 142 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Энэ нь цар тахал гарснаас хойш нэг хоногийн хугацаанд хамгийн олон хүн уг өвчний хүндрэлээр нас барсан өдөр болж байна. Нас барсан хүмүүсийн тухайд 40-94 насны иргэд бөгөөд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан юм.
Л.Баяр