Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Тавдугаар сарын 04-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 940 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 42,464 боллоо.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын нь 828 Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 104 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалсан найм халдвар тус тус бүртгэгдсэн байна.
Сүүлийн 24 цагт 12 хүн нас барсан байна. Нас барсан иргэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан.
Нийтдээ 142 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Нийтдээ 4, 878 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 124
- Хүнд 469
- Хүндэвтэр 1,452
- Хөнгөн 2,833хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 1,308 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 27,242 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 7000 хүн байна. Нийтдээ 2,804 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 104 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 4,608 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.
Л.Баяр