Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар тавдугаар сарын 8-ны 06:00 цагаас хатуу хөл хориог сулруулж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг гаргасан.
Уг шийдвэртэй холбоотойгоор Улсын онцгой комиссоос өчигдөр мэдээлэл хийсэн. Хөл хориог сулруулахдаа аж ахуйн нэгжүүдийг шат дараатай нээхээр болсон.
Тавдугаар сарын 8-наас бизнес, нийгмийн 89 төрлөөс 18-ыг нь хязгаарлах бөгөөд томоохон захуудыг энэ сарын 22-ноос нээхээр шийдвэрлэсэн байна.
Шат дараатай нээх үйл ажиллагаануудын зарим нь вакцины хоёр тунд хамрагдан, 14 хоног өнгөрсөн иргэдэд нээлттэй байх юм.
Л.Баяр