Энэ сарын 1-нд ОХУ-аас Спутник вакцины эхний ээлжийн 20,000 тунг өнөөдөр хүлээн авсан билээ. Тэгвэл уг вакциныг 65-аас дээш насныхныг 5 сарын 6-наас эхлэн вакцинжуулахаар болжээ.
Энэ талаар ЭМЯ-ны сайд С.Энхболд “Мэдээллийн урсгал” хөтөлбөрт оролцох үеэр хэлсэн байна.
Тэрбээр “Энэ удаад ирсэн 20 000 тун спутник вакциныг 65-аас дээш насныханд маргаашаас эхлэн хийнэ. Гэхдээ зөвхөн нэгдүгээр тун ирсэн байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 65-аас дээш насын 20800 иргэн вакцинд хамрагдаагүй байна. 60-аас дээш насныхан халдвар авч хүндрэх эрсдэлтэй” гэжээ.
““
Л.Баяр