Н.Алтанхуягийн СЕХ дээр гаргасан араншингийн талаар иргэд байр сууриа илэрхийлж байна. АН-аа босгоно, бусдыг дүүжлэн ална гэж хэлсэн түүний яриа олны дургүйг хүргэж байна.
Тухайлбал, Б.Жаргалсайхан гэх хаягаас доорх постыг оруулжээ.
Тэрбээр “Н.Алтанхуяг гуайг Шударга Бусын Хонгил монгил яриад байхаар нь за яахав дээ гээд өмнөх асуудлуудыг нь сөхөхгүй дэмжээд хамгаалаад байсан чинь юу вэ! Мөхөж байгаа МАНАН мафын сүүлчийн аварал нь болчих шиг. Овоо гайгүй хүн юм байх гэж бодож байсан чинь харин Пенгшүй Гамбаагаас ялгагдах юмгүй энд тэнд очиж хийдүүлж явдаг худалч хүн байж.
Өөрийгөө мундаг эх оронч, энхийн цагаан тагтаа шиг амьтан гэж бодоогүй байлгүй дээ. Н.Алтанхуяг гуай ЧИНГИС, ГЭРЭГЭ , ХУРАЛДАЙ , САМУРАЙ, ЕВРО, МАЗААЛАЙ гээд 10-аад бонд босгоод , Монгол Улсын валютын санг хоосолж 3 триллион төгрөг үрэхдээ хурдан хугацаанд эдийн засгийн эргэлтэд орж зээл төлөх бүү хэл хүүг нь өгөх ч бүтээн байгуулалт хийгээгүй.
Ихэнх зээлүүд нь бүтээн байгуулалт нэрийн дор Олигархиудын гараар орж замхарсан, зарим нь найдваргүй зээл болоод салхинд хийссэн!!! Энэ бүхнээс болж Монгол улс Грекийн араас дампуурал зарлах дээр тулсан үед ОУВС-ын хамгийн хатуу нөхцөлтэй СТАНД БАЙ төсөлд орж зээл аваад одоогийн хүнд байдалд орсон юм. Энэ балаг чинь арилаагүй байна!
8 хувийн орон сууцны ипотекийн зээл нэрээр олон мянган ард иргэдийг яаж луйвардаж өрөнд баригдуулсан чинь, зах зээлийнхээ зарчмаар буух гэж байсан орон сууцны үнэ Ипотекийн зээл гэж гайнаас чинь болоод эсрэгээрээ тэнгэрт тултал нэмэгдсэн, их хэмжээгээр цаасан мөнгө хэвлэж мөнгөний ханш унагаасан гээд зөндөө асуудал байна! Энэ бүхний Автор нь Н.Алтанхуяг гуай та мөн шүү! Харин таны муулаад байгаа У.Хүрэлсүхийн Засгийн газар 9,3 #ИХ_НАЯД төгрөгийн өрийг төлчихөөд байгаа шүү!!! Таныг бусадтайгаа л адилхан АНархист новш, Олигархи хулгайч арай ч биш байх гэж итгэж байлаа!!!
Одоо тэгээд алалцана нтр гэж том том дугардаг болчихож. Яг хэнтэй алалцах гээд байгаагаа тодорхой хэлээрэй! Нийгмийн массыг жАН дээр төвлөрүүлчихлээ гэж бодоод АНдуурав даа! Ямар зорилготойгоор мэдсээр байж хүчин төгөлдөр бус, хууль эрх зүйн чадамжгүй тамга ч байхгүй жАН-аас нэр дэвшсэнийг чинь бас асууя. СЕХ нэр дэвших эрх өгсөнгүй гэж ард түмнийг засаг төрлүү нь турхирч үймээн самуун үүсгэж цуст тэмцэлрүү түлхэх гээд байгаа юм биш биз гэсэн зүй ёсны хардлага хаа сайгүй байгаа шүү Алтанхуяг гуай. Тайлбар хийгээрэй!
Шударга юм ярьсан болгон шударга байдаггүйг, эх орон гэж чанга хашгирсан бүхэн эх оронч байдаггүйг бид мэддэг болсон шүү Н.Алтанхуяг гуай!!! Чи бол Алтанхуяг биш эдийн засгийн алуурчин Хуяаг болсон шүү. Copy Г.найманжин” гэжээ.
Б.Ирээдүй