Нийслэлийн хэмжээнд:
1. Хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөр эрхлэлтийн сургалт зохион байгуулах,
2. Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөрийн хүрээнд Малчдыг малжуулах арга хэмжээ, Нийтийг хамарсан ажил зохион байгуулах арга хэмжээ,
3. Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд Оюутан залуучуудыг цагийн ажилд зуучлах арга хэмжээ зохион байгуулахаар ажиллаж байна.
Хөдөлмөр эрхлэлтийн нийслэлийн зөвлөлийн даргын хувьд үргүй зардал гарахаас сэргийлэх мөн дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албадын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг анхаарууллаа.
Иргэдэд түргэн шуурхай мэдээлэл хүргэх үүднээс Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар чатпот ажиллуулж эхэлсэн. Та бүхэн өөрт хэрэгтэй ажлын байрны мэдээллээ Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газрын цахим сайт болон дүүргүүдийн хөдөлмөр эрхлэлтийн албанаас авах боломжтой юм.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн