Хөгшрөлтийн мэдрэмж нь биеийн шаардлагатай ачаалал дутагдсанаар илэрдэг хэмээн Японы профессор Хироши Хираизүми мэдэгдлээ.
“Биеийн үүрэг идэвхгүй болсноор хүн залуу насандаа өтөлж эхэлдэг” хэмээн тэрбээр тэмдэглэлээ.
Өдгөө олон хүн зайнаас ажиллаж байгаагаас болоод биед нь гэнэтийн өвчин үүсэж байгааг эмч мэдэгдсэн байна. Бүсэлхийнээс аарцагны үений өмнө хэсэг хүртэл босоо явдаг булчин, түүнчлэн хэвлий бүсэлхийн булчин хатуурч, бэлхүүсэнд ачаалал үүсгэдэг байна. Энэхүү “зэврэлт”-тэй тэмцэхийн тулд сунгалтын дасгал байнга хийх хэрэгтэй гэнэ. Ингэхдээ дасгалыг энгийн шаттайгаар хийж болно. Хүзүү, мөрний үеийг сунгахын тулд нуруугаа цэх байдлаар хашлага руу бөхийж, бүсэлхийн булчингаа хөлөө хэдэн алхам дээр шатанд байрлуулснаар суллаж болно.
Ямар нэгэн ажил хийхээс өмнө хэдхэн дасгал хийхэд л цусны эргэлт сайжирч, булчингийн бодисын солилцоо сайжирна. Үүнийгээ дагаад хөгшрөх явц удааширна гэж Хираизүми мэдэгдэж байна.
Эх сурвалж: Mir24.tv
Орчуулагч: Марта