Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр болж, Ус сувгийн удирдах газрын байрнаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явууллаа. Цаашид Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргүүдээс зөвлөгөөнийг зохион байгуулах юм. Мөн Ус сувгийн удирдах газрын үйл ажиллагаатай танилцаж тус газрын 1800 ажилтан, албан хаагчдад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж ажиллах талаар санал солилцлоо.