Сүүлийн 24 цагт нийт 10 гаруй мянган хүнээс лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 911 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 39,381 боллоо.
Нийтдээ 4,956 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
Маш хүнд 119
Хүнд 488
Хүндэвтэр 1,525
Хөнгөн 2,824 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 1,225 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 22,932 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байгаа 8,302 хүн байна. Нийтдээ 3,054 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Л.Баяр