Прокурорын байгууллага өмнөх долоо хоногт /2021.04.26-2021.04.30/ нийт 135 эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 105 гомдол, 84 хүсэлтийг шийдвэрлэсэн байна.
Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 29 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчил, түүнд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар хяналтын харьяа байгууллагуудад 6 шаардлага тус тус бичиж хүргүүлжээ.
Харин тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 391 даалгавар бичгээр өгсөн байна.