Энэтхэг улсын засгийн газар гуравдугаар сарын эхээр эрдэмтдээсээ шинэ, илүү халдвартай коронавирусийн омгийн тухай анхааруулгыг хүлээн авсан ч тоолгүй орхисон нь илэрчээ.
“Засгийн газраас байгуулсан эрдэм шинжилгээний зөвлөгөөний чуулганаар гуравдугаар сарын эхээр Энэтхэгийн эрх бүхий хүмүүст шинэ, илүү халдвартай коронавирусийн омог улсад нь тархаж байгааг анхааруулсан” хэмээн 4 эрдэмтэн мэргэжилтэн мэдэгджээ. Тухайн үед тэд улс орныхоо удирдлагуудад хязгаарлалтын арга хэмжээ авахыг уриалж байсан ч тэд үгийг нь хүлээн аваагүй байна.
Үүн дээр нэмэгдээд хэдэн сая хүн амны хаалт зүүхгүйгээр шашны наадам, эрх баригч нам, Ерөнхий сайд Нарендра Моди болон сөрөг хүчний улстөрчдийн явуулсан улс төрийн уулзалтуудад оролцжээ.
Бас нэг шинжээч коронавирусийн шинэ аюултай хувилбарын тухай мэдээллийг Энэтхэгийн томоохон албан тушаалтнуудад албан бичиг хэлбэрээр илгээсэн боловч засгийн газар нь тоогоогүй гэнэ. Тус улс өдөрт 401 993 шинэ тохиолдол гарснаар дэлхийн хамгийн муу рекорд тогтоосон аж. Харин COVID-19-ийн өвчлөлийн оргил үе тавдугаар сарын 3-5-нд тохиох магадлалтай байна.
Эх сурвалж: korrespondent.net
Орчуулсан Э.МАРТ