“Зөв ХҮН электорат эвслээс Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаад оролцохоо мэдэгдсэн хоёр дахь хүнээр “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан тодроод байна.
“Зөв ХҮН Электорат эвсэлээс нийтлэлч Баабар, “Датаком”-ын Д.Энхбат, Б.Болдсайхан эмч, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван хүмүүст “Зөв ХҮН электорат” эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан.
Одоогийн байдлаар эдгээр хүмүүсээс Д.Энхбат, Б.Болдсайхан нар уг хүсэлтийг хүлээн аваад буйгаа мэдэгдээд байна.
Ийнхүү эвслийн төлөөлөх зөвлөлийн 15 гишүүний олонхын саналаар Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдсөн хүмүүсээс нэр дэвшигчээ тодруулах юм байна.
Л.Баяр