Д.Энхбат “Зөв ХҮН электорат”-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд оролцохоо мэдэгдлээ

2021-05-02 15:00
hun

“Зөв ХҮН электорат” эвслээс эхлүүлсэн “Ерөнхийлөгчөө захиалъя” аяны хүрээнд 17 мянга гаруй иргэнээс Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой гэж үзсэн 141 хүнээ санал болгосон байна.

Эдгээр хүмүүст “Зөв ХҮН электорат”-ын зүгээс санал тавьж эхлээд байгаа юм. Тодруулбал, эдийн засагч Д.Жаргалсайхан, нийтлэлч Баабар, “Датаком”-ын Д.Энхбат, Б.Болдсайхан эмч, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарын таван хүнд тус эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьжээ.

Харин Д.Энхбат уг хүсэлтийг хүлээн авч буйгаа сошиалаар мэдэгджээ.

 

Л.Баяр