Бүх нийтийн бэлэн байдлын үед үйл ажиллагааг нь хязгаарлаагүй чиг үүргийн байгууллагад олгосон “QR код” зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж хөдөлгөөнд оролцож явсан зөрчлийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн олгогдсон зөвшөөрлийг хүчингүй болгох арга хэмжээ авч байна.
Улсын онцгой комиссын даргын 2021.04.25-ны өдрийн №37 дугаар тушаалаар батлагдсан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд нийслэл хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулах түр журам”-ийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу дараах тохиолдолд “QR код” зөвшөөрлийг хураан авч хүчингүй болгох арга хэмжээг авна.
Тухайлбал:
• Зөвшөөрлийг хүчингүй болгох талаар зөвшөөрөл эзэмшигчээс хүсэлт гаргасан бол;
• Зөвшөөрснөөс бусад тээврийн хэрэгсэлд байрлуулж ашигласан бол;
• Зөвшөөрлийг өөр зориулалтаар ашигласан бол; • Замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөгдсөн цагийг зөрчсөн бол;
• Зөвшөөрлийг бусдад худалдсан, хуурамч материал бүрдүүлж авсан бол;
• Зөвшөөрөл олгогдсон тээврийн хэрэгслийг бусдад шилжүүлсэн бол “QR код” зөвшөөрлийг хүчингүй болох арга хэмжээг авна.