Ковид-19 халдварын нөхцөл байдал хүндэрч, дөрвөн ч удаа хөл хорио тогтоогоод байна. Хамгийн сүүлд хөл хорио тогтоох үед 18 -аас дээш градустай архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглосон. Тиймээс ахуйн хүрээнд архидан согтуурах нөхцөл байдал иргэдийн дунд нэлээн ажиглагдаж байгаа талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, хурандаа Б.Батзориг онцоллоо.

Өнөөдөр Монголын нийгэмд тулгамдаад байгаа асуудлуудын нэг бол яах аргагүй Гэр бүлийн хүчирхийлэл. Тэгвэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэх гол хүчин зүйлийн нэг нь архидалт байдаг талаар албаны хүмүүс хэлж байна. 2020 оны 11 сард Монгол Улсад хатуу хөл хорио тавих үед архи согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон байдаг. Энэ үед цагдаагийн байгууллагад ирж байгаа “Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой” дуудлага, мэдээлэл 60 хувиар буурч байжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн