Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 28-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 1,1145 лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1, 015 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 864 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Эмнэлгээс шалгаалах нэг, орон нутагт нийт 149 тохиолдол батлагдлаа. Нэг нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгджээ. Зөөвөрлөгдсөн тохиолдол нь дөрөвдүгээр сарын 23-нд Казахстаны Алматы хотоос тусгай үүргийн нислэгээр ирж, тусгаарлагдаж байсан 97 зорчигчдын дундаас илэрсэн аж.
Сүүлийн 24 цагт таван хүн нас барсан байна. Үүнийг танилцуулбал,
Нийтдээ 102 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 34,623 боллоо.
Нийтдээ 4, 768 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 109
- Хүнд 432
- Хүндэвтэр 1,590
- Хөнгөн 2,632 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 686 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 18,719 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 3,388 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Хөдөө орон нутагт сүүлийн 24 цагт 149 тохиолдол шинээр бүртгэгдсэн ба нийт халдварын тоо 3,854 боллоо. Ингэснээр Монгол улсын 21 аймгийн 20-н аймагт нь халдвар бүртгэгдээд байна.