УОК-ын шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр дараах мэдээллийг өглөө.
Тэрээр “Иргэд вакциндаа хамрагдсан ч халдвар хамгааллаа сайн барих ёстой хэмээн ДЭМБ-аас ч анхааруулж байна. Вакциндаа бүрэн хамрагдсан 80 гаруй хүн халдвар авсан нь бүртгэгдсэн, мөн эхний тунгаа хийлгэсэн ч 6000 гаруй иргэн халдвар аваад байна.
Тиймээс ямар ч тохиолдолд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ барихыг сануулж байна.
Мөн халдвар аваад эдгэсэн иргэнийг “өвдөөд эдгэсэн” гэсэн гэрчилгээ бүхий бичгийг өрхийн эмч эсвэл тухайн эмнэлгийн эмчийн хяналтан доор eruul.gerege.mn системд байршуулна. Энэхүү бичгийг тухайн иргэн орон нутагт руу явах, ажилдаа эргэж орохдоо үзүүлэхэд хэрэг болно” гэв.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,1 сая хүн Ковид-19-ийн эсрэг вакцины эхний тунгаа хийлгээд байна.
[fbvideo link=”https://business.facebook.com/tsendbat/videos/844651519727064/” width=”800″ height=”600″ onlyvideo=”1″]
Л.Баяр