Монгол Улсад хатуу хөл хориог сунгах болсон гол шалтгаан бол мутацлагдсан вирус зөөвөрлөгдөн орж ирсэн байж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотой.
Тусгай үүргийн нислэгээр Турк улсаас ирсэн, дөрвөн турк иргэнээс мутацад орсон халдварын вирус илэрч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа. Уг вирус иргэдийн дунд тархсан эсэх нь одоогоор тодорхойгүй. Энэ тухай хэлэхэд эрт байна. Тандалтын шатанд яваа гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдэгдээд байна.
Тэгвэл саяхан тусгай үүргийн нислэгээр ирсэн гадаадын хоёр иргэнээс мөн мутацад орсон вирус илэрчээ. Ийнхүү гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэн мутацлагдсан вирустэй зургаан хүн ХӨСҮТ-д эмлүүлж байгаа аж.
Б.Ирээдүй