Лос-Анжелесийн тойргийн ажиглалтын зөвлөлөөс 1924 онд хот хураан авсан Манхэттен-Бичийн газар нутгийг эзэмшигчид байсан хар арьстнуудын үр удамд нь эргүүлэн өгөхөөр шийдвэрлэжээ.
Хоёр сарын хугацаанд газрыг шилжүүлэх төлөвлөгөөг боловсруулах юм байна. Энэ газар өдгөө хэдэн сая ам.долларын үнэд хүрчээ.
Хар арьстан Чарльз ба Уилл Брюс нар 1912 онд далайн эрэг дээр 1225 ам.долларын газар авч, дараа нь тэндээ хар арьстнууд амардаг амралтын газар нээжээ.
Лос-Анжелесийн 4-р тойргийн тэргүүн Женис Хан “Газрыг нь хураасан явдал нь Уилла ба Чарльз Брюс төдийгүй тэдний үр удмынханд шударга бус хандсан явдал. Тэд энэ өмчөө хадгалан үлдэж, бизнесээ амжилттай үргэлжлүүлсэн бол саятнууд ч болох боломжтой байсан. Үүнийг ойлгоод, өдгөө Брюсын өмч байсан тойргийг шууд үр удамд нь үлдээх нь зөв гэж үзсэн” хэмээжээ. Тэрбээр АНУ-ын бүх хот, мужийн захиргааг энэ жишгийг даган, хар арьстан америкчуудаас хууль бусаар булаан авсан газрыг нь эргүүлэн өгөх ёстой гэжээ.
Энэ газрыг эзэмшигчдийн үр удмын нэг Энтони Брюс хэрвээ газрыг нь хотын захиргаа дээрэмдээгүй байсан бол гэр бүл нь чинээлэг хангалуун амьдарч, одоо болтол тэндээ байх байсан гэж мэдэгджээ.
Эх сурвалж: kp.ru
Орчуулагч: Марта