Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 27-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 1,1381 лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1, 171тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 1,092 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Эмнэлгээс шалгаалах нэг, орон нутагт нийт 72 тохиолдол батлагдлаа. Зургаа нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт ес хүн нас барсан байна. Үүнийг танилцуулбал,
Нас барсан иргэдийн хувьд 55 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. 84 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан, 62 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 21-нд онош батлагдаж, хэвтэн эмчлүүлж байсан, 47 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 22-нд онош батлагдсан, 71 настай эрэгтэй мөн тус өдөр онош нь батлагдсан, 87 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд батлагдан, 58 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 10-нд онош батлагдсан, 56 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 17-нд онош батлагдсан 77 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 20-нд онош нь батлагдсан бөгөөд эдгээр иргэд бүгд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан байна.
Нийтдээ 97 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 33,608 боллоо.
Нийтдээ 4, 703 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 103
- Хүнд 406
- Хүндэвтэр 1,559
- Хөнгөн 2,635 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 490 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 18,033 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж, өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 3,380 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 1,092 нэмэгдсэн байна.
Л.Баяр