2021-04-28 10:361min00

Өчигдөр гэр бүлийн хүчирхийллийн 88 дуудлага бүртгэгджээ

1552371645_tsagdaa-3

Энэ сарын 27-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 837 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 749, хулгайтай холбоотой 12, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 88, гэмт хэргийн шинжтэй 42 мэдээлэл ирсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 33, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 85, хүний биед халдсан 54, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 62, эрүүлжүүлэх байранд хоносон 87, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 41 тохиолдол гарчээ.

 

Л.Баяр