Америкийн рэпер Канье Уэстийн пүүз дуудлага худалдаагаар өндөр үнэд хүрч, 1,8 сая ам.доллараар зарагджээ.
Sotheby’s дуудлага худалдааны ордны мэдээлснээр, энэхүү спорт гутал нь 2008 онд үйлдвэрлэгдсэн, Nike компаниас гаргасан ховор загвар юм байна. Загвар нь Nike Air Yeezy 1 нэртэй аж. Энэ хос гутал л Уэстийн байгуулсан Yeezy брэндийн эхлэл болсон гэдэг. Yeezy пүүзийг гаргаснаас хойш 7 жилийн дараа Adidas концерн энэ пүүзийг үйлдвэрлэж эхэлсэн юм.
Энэ хос гутлыг рэперт зориулан цор ганц хувь бүтээжээ. Өмнө нь сайн үйлсийн дуудлага худалдаанд гарч байсан ч хэдэн жилийн турш хувийн коллекцид хадгалж байжээ.
Харин одоо энэ пүүзийг иймэрхүү аян зохион байгуулдаг компани худалдан авсан байна. Энэ гутал дуудлага худалдаанаас саяас дээш ам.долларын үнэд хүрсэн, түүхэн дэх хамгийн үнэтэй гээд хоёр дээд амжилт тогтоосон байна.
Эх сурвалж: Mir24.tv
Орчуулагч: Марта