Британин системийн биологич, урт наслалтын ухааны шинжээч Эндрю Стил хөгшрөлтийн үйл явцыг удаашруулах 7 аргыг нэрлэлээ.
Стил хэлэхдээ, багахан хэмжээний биеийн ачаалал, эрүүл нойр, хүнсний нэмэлтээс татгалзах, хоол хүнсэндээ ногоо ахиу хэрэглэх гэсэн хэдхэн энгийн дадал зуршлаар наслалтаа уртасгаж болдог гэнэ. Үүнээс гадна даралт, пульсээ хянаж, шүдний эрүүл мэнддээ анхаарч, “моодны дэглэм”-үүдээс татгалзах ёстой гэжээ.
Тухайн хүн спортоор огт хичээллэдэггүй бол өдөр бүр ядаж 10 минут алхаж зугаалахад л амьдралын мөч харьцангуй уртасна. Гэхдээ хэт их дасгал хийвэл биед сөргөөр нөлөөлнө гэжээ.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулагч: Марта