Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан “Ард Түмнээ Хайрлая” намын даргын өөрчлөлтийг бүртгүүлээ.
“Ард Түмнээ Хайрлая” намын даргыг өөрчлөх тухай хүсэлтийг Дээд шүүх хэлэлцээд, намын даргаар Л.Аззаяаг бүртгэсэн байна.
Дээд шүүх, энэ оны гуравдугаар сарын 11-ний өдрийн Бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгосон нь Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй хэмээн үзэж, ийнхүү шийдвэрлэжээ.
Г.Оюухай