Сүүлийн 24 цагт нийт 10,773 лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,098 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 957 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 135 тохиолдол батлагдлаа. Зургаа нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгджээ.
Нийтдээ 88 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 32,437 боллоо.
Л.Баяр