Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 26-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 10,773 лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,098 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 957 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 135 тохиолдол батлагдлаа. Зургаа нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт найман хүн нас барсан байна. Үүнийг танилцуулбал,
Нас барсан иргэдийн хувьд 78 настай эмэгтэй гуравдугаар сарын 24-нд онош батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байна. 57 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 1-нд онош нь батлагдсан, хавсарсан суурь өвчтэй, 75 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 3-нд онош батлагдаж, хэвтэн эмчлүүлж байсан. 51 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 9-нд батлагдан, 58 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 10-нд онош батлагдаж, коронавирусийн нэн хүнд хэлбэрээр нас барсан. 53 настай эрэгтэй, дөрөвдүгээр сарын 13-нд онош батлагдсаг, 65 настай эрэгтэй дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдсан, 75 настай эмэгтэй дөрөвдүгээр сарын 15-нд онош батлагдаж нас барсан байна.
Нийтдээ 88 хүн коронавирусийн халдвараар нас бараад байна. Нас барсан хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 32,437 боллоо.
Нийтдээ 4,427 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 80
- Хүнд 343
- Хүндэвтэр 1447
- Хөнгөн 2557 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 733 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 17,543 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,947 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 2,415 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 957 нэмэгдсэн байна.
Л.Баяр