2021 оны 04 дүгээр сарын 11-ны өдөр ХӨСҮТ-д ажиллах үеэрээ “ Хүчилтөрөгч дамжуулах төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөх, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хүчилтөрөгчийн үйлдвэр барих ажлыг эхлүүлэхээр болсон.
Одоогоор ХӨСҮТийн хүчилтөрөгч дамжуулах төв нь өдөрт өндөр даралтын 100 ширхэг баллон буюу 600м3 хүчилтөрөгч нийлүүлж , ханган нийлүүлэлт тасалддаг, өндөр даралттай баллон зөөвөрлөдөг байсан.
Тус үйлдвэр ашиглалтад орсноор өндөр даралттай баллон зөөвөрлөхгүй, газар доогуурх сүлжээгээр дамжуулан сэхээн амьдруулах,эрчимт эмчилгээний тасаг болон ковидын эмчилгээний өрөөнүүдэд хананы холбоосоор хүчилтөрөгчийг шууд дамжуулах нөхцөл бүрдэж, хүчилтөрөгчийн дутагдалд орохгүй байх боломжтой болж байна.
Халдварын тархвар өсөн нэмэгдэж байгаагийн улмаар хүчилтөрөгчийн хэрэглээ 4-5 дахин нэмэгдэж , хүчилтөрөгч тасалдах, өндөр даралттай баллон зөөвөрлөх шаардлага тулгарч байна. Иймд хүчилтөрөгчийн хүчин чадлыг нэмэгдүүлж нэгдсэн системээр хангах үйлдвэр ашиглалтад оруулах нь гэн чухал асуудал байлаа.
Тус үйлдвэр нь Герман улсын технологиор цагт нам даралтын (0,5 мРа) хүчилтөрөгчийг 40м3 үйлдвэрлэхээс гадна өндөр даралтын (150мРа) баллоныг цагт 3-4 ширхэг хүчилтөрөгчөөр цэнэглэх өндөр хүчин чадалтай. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн барилга ажил бүрэн дууссан бөгөөд цахилгаан болон хийн холболтууд угсрагдаж байна.
Энэ долоо хоногт туршилтын ажлыг эхлүүлж үйл ажиллагааг нь жигдрүүлэх ээр албаныханд ажиллаж байна гэж шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.