Нийгмийн сэтгэл зүй

Цар тахал сэтгэцийн эмгэг үүсгэдэг байна

Цар тахал нь хүчтэй стрессорт хамаарах бөгөөд хүний сэтгэл зүйн онцлог, стрессийн хүч, үргэлжлэх хугацаанаас хамаарч сэтгэлийн шалтгаант сэтгэцийн эмгэг үүсгэж болдог байна. Тэдгээр эмгэгүүдийн нэг нь тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа юм.

Уг эмгэгийн талаар СЭМҮТ-ийн Сэтгэл засал, эмчилгээний багийн ахлагч Э.Мөнх “Тайлбарлаж болмооргүй сэтгэлийн зовиур нь сэтгэлийн шалтгаанаар үүсгэгддэг бөгөөд эмэгттэйчүүдэд илүүтэй тохиолддог. Үндсэн зовиур нь зургаан сараас дээш хугацаагаар илэрдэг. Ингэхдээ эмнэл зүйн маш олон хэлбэртэй байдаг.

Өнгөрөгч 2013 онд хийсэн хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн судалгаагаар 18-64 насны 1403 иргэдийн 11.3 хувь нь тайлбарлаж боломгүй биеийн зовиур өвчтэй байсан. Уг өвчний үед илрэх эмнэлзүйн хувьд сэтгэл зүйн гаралтай өвдөлт “дурын эрхтэн”-д илэрч болох боловч өвдөлтийн 32 хувь нуруу, 24 хувь нь үе мөч, 16 хувь нь толгой, 13 хувь нь хэвлийн өвдөлтөөр илрэх хандлагатай байдаг. Энэ үед хүн бие махбодийн шаналгаагаа юутай холбоотой үүсч байгаа гэдгийг тайлбарлаж чаддаггүй.

Сэтгэлзүйн талаас илрэх шинж:

  • Эрүүл мэндийнхээ төлөө санаа зовинох
  • Нойр хямрах
  • Сэтгэлээр унах
  • Өвчтэй болчих вий хэмээх айдаст автах
  • Гэрэл дуу чимээнд мэдрэмтгий, цочромтгой болох

Анхаарал нь стресст биш, биеийн зовиур шаналгаануудад төвлөрөх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Харин хүний бие махбодид хэвлий хэсгээр өвдөх, бөөлжис хүрэх, гэдэс дүүрэх, суулгах гэх мэт шинж тэмдгээр зонхилон илрэх хандлагатай байдаг. Иймд цар тахлын нөхцөлд аль болох дасан зохицож, бодитой байгаа нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал” хэмээв.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Back to top button
Close