Сүүлийн үед бага насны хүүхдүүд могойд хатгуулж, хүнд гэмтэх нь элбэгшиж байна гэж эцэг эхчүүд ярьж байна. Энэ тухай Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс тодруулахад үнэн болохыг баталж могойд хатгуулсан гэх шалтгааны улмаас бага насны хүүхдүүд цөөнгүй хэвтэн эмчлүүлж байгаа хэмээн мэдээллээ.

Эмнэлэгт хүргэгдэн ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх хувийг бага наснаас өсвөр насны хүүхдүүд эзэлж байгаа ажээ.

Хэрэв таны хүүхэд могойд хатгуулбал яаралтай ойролцоох эмнэлэг, тусламжийн байгууллагыг зорих нь зүйтэй. Эс бөгөөс могойны хорны хэмжээнээс хамаарч эд, эрхтнээ тайруулах хэмжээнд хүртэл хүрж байгаа гэнэ.

Зун цаг болж, амралт зугаалгын улирал ирсэн энэ үед мөн моринд чирэгдсэн, усанд живсний улмаас хүүхдүүд ГССҮТ-ийг зорих нь элбэг тул хүүхэд, багачууддаа өндөр анхаарал тавьж аялаж, зугаалахыг анхааруулж байна.

Эх сурвалж: http://www.unuudur.mn/article/97844

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн