Прокурорын байгууллага энэ сарын 12-16-ны өдрийн хооронд гэмт хэргийн талаарх 3548 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажиллажээ. Үүнээс
- 371 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж,
- 123 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж,
- 310 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй 2167 эрүүгийн хэрэгт хяналт тавьснаас 102 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 119 гомдол, 89 хүсэлтийг хянан шийдвэрлэж, тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр мөрдөгчид болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд нийт 346 даалгавар бичгээр өгчээ.
Мөн гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 5 мэдэгдэл бичиж хүргүүлжээ.
Эх сурвалж: prokuror.mn