Испанийн Майорка арлын ойролцоох Манакор хотод цагдаа нар 40 настай нэгэн эрэгтэйг баривчилжээ. Түүнийг 22 хүнд коронавирусийн халдвар тараасан гэж сэжиглэж байна. Хууль зөрчигч тэрбээр 40°C халуурч, ханиалгаж байсан хэр нь ажилдаа явж, спорт зааланд хүртэл хичээллэжээ.
Ажлын хамт олных нь хэлснээр нэг удаа энэ эрэгтэй халуураад ажилдаа ирмэгцээ чанга чанга ханиалгаж, амны хаалтаа тайлснаа “Би та хэдэд бүгдэд нь коронавирус халдаана” гэж гэж хэлсэн гэнэ. Хүмүүс түүнийг гэр лүүгээ харихыг гуйхад эрс татгалзжээ. Ингээд коронавирусийн шинжилгээ автал эерэг гарсан байна.
Энэ эр ажил дээрээ болон спорт зааланд өөртэй нь шууд дайралдсан 8 хүнд, мөн хөндлөнгийн 14 хүнд халдвар тараасан байна. Халдвар авсан хүмүүсийн 3 нь ой хүртэлх насны хүүхдүүд байжээ.
Эх сурвалж: mignews.com.ua
Орчуулсан Э.Март