Хуульзүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газрын харьяа Дорноговь аймгийн Хатанбулаг сум дахь Сулинхээр дэх 0168 дугаар ангийн алба хаагч нас барсан хэрэг гарсан.
Үүнтэй холбогдуулан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү “Уг хэргийг шалгаж байна. Мөндөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Эхний ээлжид задлан шинжилгээний дүгнэлт гарах ёстой. Тэрний дараа шалтгаан, нөхцөлийг нь тодорхойлно. Цагдаагийн байгууллагаас холбогдох гэрч нараас тайлбар, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна. Өөр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна” гэх мэдээллийг өгсөн байна.
Л.Баяр