Ховдоос хоёр удаа сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг нутгийнхан нь “дээгүүр толгойт” гэж нэрлэдэг гэнэ. Магадгүй УИХ-ын чуулганы хуралдаан дээр том том ярьдаг энэ зан нь төрөлхийн болохоор л энэ нэрийг Ховдынхон өгсөн байх.
Чуулганы хуралдаан дээр бага зэргийн ярвайлттайгаар ёжтой үг “чулуудан” суудаг түүнийг үнэлж явсан хүмүүс сая автомашины осол гаргахад нь нэлээн халгална билээ. Ямартай ч эрхэм гишүүн осол гаргаснаасаа хойш өнөөг хүртэл ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа бөгөөд өнөөдөр олон нийтээс уучлал гуйсан тухай мэдээлэл зарим хэвлэлд гарч эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн байр суурийг Sonin.mn сайт ийнхүү нийтэлсэн байна.
“Би хариуцлагагүй үйлдэл хийж зам тээврийн осол гаргасандаа иргэдээсээ уучлал гуйж байна.
Хашлага саад гэмтээсний төлбөр төлж, жолоодох эрхээ хасуулж, торгууллаа. Мөн машины торгуулиа бүгдийг төлсөн. Цагдаа, эмч, онцгойнхонд баярлалаа. Одоогоор бие жаахан тийм тул эмчийн хяналтад байгаа. Дахиж ийм үйлдэл хийхгүй”.
Б.Ирээдүй