Өнөөдрийн хувьд нийтдээ 4,451 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
Маш хүнд 12
Хүнд 355
Хүндэвтэр 1441
Хөнгөн 2574 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 1060 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 16,815 боллоо. Ийнхүү энэ нь цар тахал бүртгэгдэж эхэлснээс хойш 24 цагийн хугацаанд хамгийн олон хүн эдгэрсэн тохиолдол болж байна.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,765 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 2,211 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Л.Баяр