Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа.
Дөрөвдүгээр сарын 25-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 856 тохиолдол шинээр бүртгэгдлээ.
Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал,
Батлагдсан тохиолдлын 744 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 112 тохиолдол батлагдлаа. Гурав нь гадаадаас зөөвөрлөгдөн ирсэн тохиолдол бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт хоёр хүн нас барсан байна. Үүнийг танилцуулбал,
- Дөрөвдүгээр сарын 24-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 64 настай эмэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 25-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй,
Нийт нас барсан 80 тохиолдол гардаа.
Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 31,339 боллоо.
Нийтдээ 4,451 хүн эмчлэгдэж байна.
Биеийн байдлыг үнэлбэл:
- Маш хүнд 12
- Хүнд 355
- Хүндэвтэр 1441
- Хөнгөн 2574 хүн байна.
Сүүлийн 24 цагт нийт 1060 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 16,815 боллоо.
Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 7,765 иргэнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна. Нийтдээ 2,211 хүнийг гэрт нь үлдээх үү эсвэл эмнэлэгт хэвтүүлэх үү гэсэн тандалтыг хийж байгаа.
Дотоодын халдварыг танилцуулбал: Хоёр дахь дэгдэлт
Улаанбаатарт /Сүүлийн 24 цагт 1,245 нэмэгдсэн байна.
Л.Баяр