Инновацийн 7 хоног арга хэмжээг угтаж орон нутгийн иргэд, тариаланчдад зориулсан цуврал сургалт өнөөдрөөс эхэлж байна.
Өнөөдрийн сургалт “Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуйн чиглэл” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Дараагийн сургалт “Жимс, жимсгэнэ тариалалт” чиглэлээр зохион байгуулахаар төлөвлөжээ. Сургалтын хөтөлбөрийг тариаланчдаас ирсэн хүсэлтийн дагуу боловсруулан явуулж байгаа юм.
Цахим сургалтад нийт найман аймгийн 100 гаруй тариаланчид оролцож байна.
Эх сурвалж: Боловсрол, шинжлэх ухааны яам