Засгийн газрын танхимын нэг сайдаас коронавирусийн халдвар илэрсэн талаар Itoim сайт таван минутын өмнө мэдээллээ.
Тус сайтын мэдээлснээр Засгийн газрын танхимын нэг сайд болон түүний жолоочоос халдвар илэрсэн байна. Тиймээс өчигдөр танхимын сайд нараас бүгдээс нь Ковид-19 халдвар илрүүлэх PCR шинжилгээг авсан бөгөөд өөр хүнээс нэмж халдвар илрээгүй байна.
Мөн Засгийн газрын гишүүд долоо хоногийн өмнө вакциныхаа хоёр дахь тунд хамрагдсан байна.