Дэлхий даяар жилд 6 их наяд ширхэг тамхи үйлдвэрлэгддэг бөгөөд үүний 90 хувь нь хог хаягдал болдог. Тамхины ганцхан ширхэг иш 10-12 жилийн турш хөрсөнд шингэлгүй байгаль орчныг бохирдуулдаг байна.
Тамхины иш задарч эхлэхэд шүүлтүүрүүдээс никотин, арсеник, хар тугалга гэх мэт хүнд метал хорт бодисууд ялгаран хөрс, усыг бохирдуулдаг. Энэ бохирдол 10-12 жил хөрс усанд үлдэж ургамал, амьтдад ч асар их хөнөөлийг авчирч буй.
Тэгвэл тамхины иш ийм их хор хөнөөлтэй байхад бид яагаад өөрийн эрүүл мэнд, байгаль орчин, ан амьтад эко системийг хамгаалж хэрэглэхээс татгалзаж болохгүй гэж !?