Notice: Undefined index: query in /var/www/html/updownv2.mn/wp-content/plugins/facebook-video-embed/facebook-video-embed.php on line 63

Deprecated: parse_str(): Calling parse_str() without the result argument is deprecated in /var/www/html/updownv2.mn/wp-content/plugins/facebook-video-embed/facebook-video-embed.php on line 63

Notice: Undefined variable: v in /var/www/html/updownv2.mn/wp-content/plugins/facebook-video-embed/facebook-video-embed.php on line 64
2021-04-24 19:151min00

БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс худалдан авч буй үлдсэн 300,000 тун вакцин Монголд ирлээ

mmup0e_175943752_4379095748775816_5123349469207942393_n_x974

БНХАУ-ын Синофарм үйлдвэрээс 900,000 тун Vero Cell вакциныг Засгийн газар худалдан авч буй. Эхний 300 мянган тун вакцин дөрөвдүгээр сарын 22-ны орой, 300 мянга нь маргааш нь ирсэн бол үлдсэн 300,000 тун вакциныг өнөөдөр татан авч байна.

Вакцин авчирч буй онгоц Буян-Ухаа нисэх буудалд газарджээ.

Вакцин татан авалтын талаар Сангийн сайд Б.Жавхлан “Вакцин худалдан авах, хадгалах хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжийг шинэчлэх, улсын хэмжээнд дархлаажуулалт хийх эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх зэрэг үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтэд улсын төсвөөс болон хөгжлийн түнш улс орнуудын хөнгөлөлттэй зээл тусламжаар эх үүсвэрийг бүрдүүлсэн.

Засгийн газар КОВАКС хөтөлбөрийн хүрээнд болон вакцин үйлдвэрлэгчээс шууд худалдан авах замаар вакцин хүлээж авч байгаа бөгөөд дараагийн нийлүүлэгдэх вакцины яриа, хэлцлүүд үргэлжлэн хийгдэж байна” гэжээ.

БНХАУ-аас вакцин татан авснаар өчигдрөөс буюу дөрөвдүгээр сарын 23-наас вакцинжуулалтыг эрчимжүүлээд байна. Өчигдрийн байдлаар 58,319 хүн вакцинаа хийлгэсэн бол өнөөдөр мөн 58,000 вакцин хийхээр төлөвлөөд байгааг ЭМЯ мэдээлсэн.