Техасын A&M их сургуулийн эрдэмтэд коронавирусийн шинэ төрлийг судлаад эсрэг биетэд тэсвэртэй байж болзошгүй гэж дүгнэснийг The Jerusalem Post дамжуулжээ.
Энэ бол COVID-19-ийн хөнгөн шинж тэмдэгтэй нэг хүнээс илэрсэн BV-1 гэх омог юм. Лабораторийн туршилтын явцад эрдэмтэд хэд хэдэн саармагжуулах эсрэг биет BV-1-тэй тэмцэхэд үр дүнгүй байгаа талаар дурджээ.
Global Health Research Complex-ийн ерөнхий вирус судлаач Бен Нойман “Одоогийн байдлаар бид энэ хувилбарын бүрэн утгыг мэдэж амжаагүй байна. Гэхдээ энэ бол бусад анхаарал татсан мутацитай адил. Энэ хувилбар нь хүндрэл гаргах, саармагжсан эсрэг биетэд тэсвэртэй байх магадлалтай байна” гэжээ.
Эрэмтэд BV-1 омгийн генетикийн материал Их Британид есдүгээр сард илэрсэн хувилбартай төстэй гэсэн байна.
Эх сурвалж: mignews.ru
Орчуулсан Э.Март