Калифорнийн их сургуулийн химич эрдэмтэд хуванцрыг усанд буюу бохирын цооногт бүрэн задардаг хуванцар зохион бүтээжээ. Үүгээр экологид ээлтэй хоол хүнсний уут баглаа боодол, хуванцар сав суулга хийж болох юм байна. Эрдэмтэд тусгай бодис бүтээсэн бөгөөд үүнийг хуванцарт нэмснээр энгийн бохирын хоолой, усанд хэдэн өдөр, хэдхэн долоо хоногийн дараа хуванцрыг бүрэн устдаг аж.
Дэлхий дахин сүүлийн 70 жилийн хугацаанд 6 тэрбум гаруй тонн хуванцар бүтээснээс 9%-ийг нь л дахин боловсруулж, 12%-ийг нь шатаажээ Харин ихэнх хэсгийг хогийн цэгт хаяж, усанд хөвүүлснээс болоод амьд организмын биед нэвтэрчээ. Хуванцрын бичил хэсэг амьд эдэд сууснаас болоод элдэв янзын эмгэг үүсгэх эрсдэлтэй.
Эрдэмтдийн мэдэгдсэнээр, химийн эдгээр хорт хаягдал, бодисоос болоод хүний даавар өөрчлөгдөж, 2045 он гэхэд дэлхийн эрчүүд үржих чадваргүй болж болзошгүй гэжээ.
Эх сурвалж: mignews.ru
Орчуулсан Э.Март