Ричард Брэнсон нэг л шөнө саятан болоогүй. Мадонна нэг л өглөө сэрээд поп хөгжмийн хатан хаан болоогүй. Дэвид Бекхэм ч мөн адил хэдхэн сургуулилтын дараа супер хөлбөмбөгчин болчихоогүй.
Эндээс юу харагдаж байна гээч. Азгүйдэл, амжилтгүй байдлын хамгийн том шалтгаан бол тэвчээргүй зан юм. Түүнчлэн маш хурдан хугацаанд амжилтад хүрч, бүх хүсэл мөрөөдлөөс биелүүлэх гэсэн хүсэл ихэнх нь азгүйдлийн шалтгаан болдог.
Гэхдээ ямар ч хүнд, ямар ч нөхцөлд үйлчлэх нэг арга бий. Хүмүүсийн олонх нь үүнийг мэддэг хэр нь огт ашигладаггүй. Яагаад гээч? Түүний оронд дэлхий ертөнц өөрөө өөрийнх нь өлмий дор унаад ирэхийг хүлээж суудаг юм. Гэхдээ дэлхий ертөнц бууж өгөх үнэхээр дургүй.
Таныг амжилтад хүргэх энэ энгийн аргыг л хэрэгжүүлээд үз. Үүнийг “хагас цагийн онол” гэдэг. Үүний нэг давуу тал нь ямар ч хүн ямар ч үед хэчнээн ажилтай байсан ч амжуулж болдгоороо онцлогтой. Гол санаа нь гэвэл та нэг үйлдлээ өдөр бүр хагас цагийн хугацаатай хийж, уламж сайжруулах явдал юм.
Ойлгомжтой байна уу? Жишээ нь та өдөрт 30-хан минутыг ном уншиж байхад та жилийн дотор 24 ном уншчихна. Энэ бол олон хүний 10 жилийн дотор уншиж чадахаас ч их хэмжээ.
Мөн та өдөрт хагас цагийг л гадаад хэл сурахад юм уу өөр ашигтай дадалд зарцуулж болно. Сонирхож байгаа сэдвээрээ гүнзгий мэдлэг олж авснаар багагүй туршлагажна гэсэн үг. Ердөө л хагас цагийг л мөрөөдлөө биелүүлэхэд зарцуулаарай. Хэсэг хугацааны дараа “хагас цагийн онол” таныг яаж өөрчилснийг аназаарах болно.
Эх сурвалж: nakonu.com
Орчуулсан: Э.Март