Засгийн газар, УОК вакцин хийх шаардлагатай хүмүүсийнхээ 31 хувийн вакцины эхний тунд хамруулаад байна.
Маргаашаас эхлэн хоёрдугаар тунгаа авах ёстой иргэдийг вакцинд хамруулна. Үүн дээр 55-аас дээш насны эрсдэлтэй бүлгийн иргэдээ вакцинд хамруулна. Нийслэлд 120, явуулын 40 цэгээр вакцин хийнэ. Өдөрт 60 орчим мянган хүнийг вакцинд хамруулна.
Дөнгөж сая 300 мянган тун вероссел вакцин буусан. Өнөөдөр шөнө дахин 300, маргааш 300 бууна. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 50400 Астразенека вакцин буусан гэж Засгийн газрын хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг хэллээ.
Л.Баяр