АН-ынхан гаднын компанитай хууль бусаар хамтран ажиллаж  буй тухай асуудал өнөөдрийн чуулганы хуралдаан дээр яригдаж, твиттер хуудсанд гэрээ нь ил болоод байна.

АНУ-ын DCI буюу нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг компанитай 50 мянган ам.долларын гэрээ байгуулснаа баталгаажуулжээ. Энэ талаарх мэдээллийг тус улсын томоохон цахим сайтуудаар мэдээлж эхэлсэн байна. Тус мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл өгч, Ц.Туваан гишүүнээс тодруулахдаа “Сонгууль будлиулах ажлыг АН-ынхан хийгээд эхэлчихсэн байна. Би тэгж харж байна.

Ц.Туваан гишүүнээс асууя. АНУ-ын foreigh lobby буюу нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг компани гадна дотнын компани, хувь хүмүүстэй гэрээ байгуулах болгондоо бүртгүүлдэг. Энэ бүртгэлд Ц.Туваан гишүүний гарын үсэгтэйгээр DCI гэдэг лобби групп АН-тай 50 мянган ам.долларын лобби гэрээ байгуулжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулийн сурталчилгааны үеэр ийм гэрээ байгуулсан байна.

Энэ ямар учиртай юм бэ. Та нар маань сонгуульд оролцох замаа эрх биш өөрсдөө мэддэг юм байгаа биз дээ. Ийм илт хууль зөрчсөн юм хийж болж байгаа юм уу” гэж асуусан юм.

Түүний асуултад УИХ-ын гишүүн Ц.Туваан: “50 мянган ам.доллар битгий хэл 50 ам.доллар ч хүнд төлөөгүй гэдгийг АН-ын зүгээс хариуцлагатайгаар хэлье. Манайх тийм баян нам биш. Ц.Мөнх-Оргил гишүүн андуурсан байх” гэв.

Харин уг асуудалтай холбоотойгоор твиттер хуудсанд улстөрчид болон улс төр ажиглагчид жиргэж эхэлсэн байна. Ингээд тэдний жиргээг хүргэе.

 

Түүнчлэн гэрээтэй холбоотой зарим баримтууд ч сошиалд дэлгэгдэж эхлээд байна.

Мөн энэ гэрээтэй холбоотой гарын үсэг, хуурамчаар үйлдсэн асуудал давхар дэгдээд байна. Учир нь УИХ-ын гишүүн тийм гэрээнд гарын үсэг зураагүй гэж мэдэгдээд байгаа юм. Харин жиргээчид гарын үсгийн эзнийг ийнхүү гаргаад ирсэн байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн