ЭМЯ-наас коронавируст халдварын ээлжит мэдээллийг хүргэж байна. Коронавируст халдвараар 5 хүн нас барж нийт нас баралтын тоо 61 боллоо.
Нас барсан иргэдийн хувьд ,
- Дөрөвдүгээр сарын 21-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 90 настай эмэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 13-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 48 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 12-ны өдөр онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан72 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 12-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 61 настай эрэгтэй,
- Дөрөвдүгээр сарын 10-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 60 настай эмэгтэй нас барсан байна.
Мөн 49 настай эрэгтэй коронавириусийн халдвартай нь дөрөвдүгээр сарын 12-нд батлагдан, Гэмтэл согог судлалын үндэсний төвд тархины гэмтэлтэй эмчлүүлж байгаад нас барсан байна.
Л.Баяр