Хөвсгөл аймгийн төвөөс хойд зүгт 372 км-т байрлах Ханх сумын Хороо багийн “Хачим” гэдэг газар 04.21-ний өдрийн 08:19 цагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Энэ тухай мэдээллийг ШУА-ын ООГХ-ээс сөн өдрийн 08:28 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Байгаль орчны Улсын хяналтын байцаагч болон тухайн газарт нутагладаг малчин иргэдээс тодруулахад тус газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлжээ.
Эх сурвалж: ОБЕГ