Италийн нэгэн эмнэлгийн жилтан 15 жил ажилдаа очоогүйгээс болоод хамгийн удаан хугацаанд тасалсан дээд амжилт тогтоожээ.
Corriere della Sera-д мэдээлснээр, Италийн Санхүүгийн гвардиас Калабрия мужийн Катанзаро хотын эмнэлэгт ажилдаа ирэлгүйгээр ажилласан гэх хэд хэдэн тохиолдол илрүүлжээ. Нэг ажилтан нь 2005 оноос хойш галын аюулгүй байдлын газрын ажилтны тоонд ордог ч нэг ч удаа ажилдаа ирээгүй байна.
15 жилийн турш ажлаа тасалсан 67 настай энэ эр ийнхүү дээд амжилт тогтоож байгаа юм. Үүнээс гадна тэрбээр энэ бүх хугацаанд 500 мянган еврогийн цалин авчээ.
Шалгалтаар мөн энэ ажил таслагчийн удирдлагуудад түүнд сахилгын хариуцлага хүлээлгэхгүй байхыг шаардан айлгаж сүрдүүлдэг байсан нь илэрчээ. Эмнэлгийн нэг ажилтны хэлснээр тэрхүү алдарт эр 2005 онд нэг удаа жил дээрээ ирээд, даргадаа өөрийг нь илчилбэл гэр бүлд нь болон өөрт нь асуудал үүсгэнэ шүү хэмээн сүрдүүлсэн гэжээ.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Английн Касл-Бромвич тосгоны автомашин угсралтын үйлдвэрийн ажилтан 808 ээлжээ тасалсан ч ажил олгогчтойгоо заргалдаад шүүхэд ялжээ.
Эх сурвалж: Lenta.ru
Орчуулагч: Марта