Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг ирэх даваа гарагаас эхэлж хэрэглээнд нэвтрүүлэхээр болжээ.
Оношлуурыг Халдвар өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон УНТЭ, УХТЭ-ийн лабораторид хуваарилсан байна.
Уг оношлуур
- Халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлэх боломжтой
- Одоогоор PCR шинжилгээний хариу дунджаар 5-6 цагт гарч байгаа. Шүлснээс халдвар илрүүлэх оношлуурыг ашиглахад 90 минут л зарцуулна.
- Covid-19 илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь 80 гаруй мянган төгрөг бол шүлснээс халдвар илрүүлэх оношлуур нь үүнээс 2.5 дахин хямд буюу нэг шинжилгээг 35 мянган төгрөгөөр хийх зэрэг давуу талуудтай гэж Шадар сайдын ажлын албанаас мэдээллээ.